“Тавантолгой” ХК-ийн үнэт цаас 0.10 хувиар буурчээ
Монголын Хөрөнгийн бирж дээр энэ долоо хоногийн сүүлийн өдрийн арилжаагаар нийт 13 ХК-ийн 20104 ширхэг хувьцаа арилжжээ. Энэ өдөр нийтдээ 38 хэлцэл хийгдсэн бөгөөд 10 сая 160 мянга 195 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явуулсан байна.
ТОП 20 индекс 15529.69 нэгж болж, өмнөх өдрөөсөө 52.79 нэгжээр буюу 0.34 хувиар буурчээ. Баасан гарагийн арижаагаар үнэт цаасны ханш хамгийн их өсөлттэй 2 компани л байжээ. Үүнд, “Автозам” ХК-ийнх 14.98 хувиар өссөн бол “Тавантолгой” ХК-ийн үнэт цаас 0.10 хувиар буюу бага зэрэг өссөн дүнтэй байна. Харин үнэт цаасны ханш нь хамгийн их бууралттай байсан компаниудаас дурдвал “Бөөний худалдаа” ХК 14.89 хувь, “Цагдуултай” ХК 14.82 хувь, “Шивээ-Овоо” ХК 7.58 хувиар буурчээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ