Эрчим хүчний компаниуд төлөвлөгөөгөө 30.1 хувиар давуулжээ

img

Манай улсын эрчим хүчний салбарт 3 дугаар сард 7 компани үйл ажиллагаа явуулж байсны 3 компани нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, сүлжээнд нийлүүлжээ. Дээрх 3 компани нийтдээ 10 мянга 159.5 квт цаг цахилгаан үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө 30.1 хувиар давуулан биелүүлсэн байна. Мөн 2 дугаар сард Дөргөн болон Тайширын усан цахилгаан станцууд 5569.9 квт цаг цахилгаан үйлдвэрлэж байсантай харьцуулахад 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.

Дашрамд дурдахад, Эгийн голын усан цахилгаан станцын төслийн хүрээнд 2019 он гэхэд 220 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станц ашиглалтад орно. Тус станц баригдсанаар цахилгаан эрчим хүчний импортыг бууруулахад хувь нэмрээ оруулах юм байна. Тодруулбал, жил бүр Монгол Улс ОХУ-ын эрчим хүчний сүлжээнд төлж байгаа 10 сая ам.долларын мөнгөн урсгалыг дотоодод үлдээх боломжтой гэсэн тооцоо гарчээ. Мөн төслийн хүрээнд 70 км цахилгаан дамжуулах шугам болон 70 км хатуу хучилттай авто зам тавигдах аж. Засгийн газрын үнэт цаасны эх үүсвэрээс дээрх ажилд 34 сая ам.долларын санхүүжилтийг давуу эрхийн хувьцаанд хөрвөх нөхцөлтэй зээл хэлбэрээр олгохоор баталсан. Үүнээс одоогийн байдлаар 2.3 сая ам.долларыг нь санхүүжүүлээд байгаа тухай Хөгжлийн банкнаас мэдээлсэн юм.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ochirjav:
odxuu uuriin xumuuseer duurgej, agentlagiin xemjeenii daitai 40 xuntei baigaa. mergejliin xumuus baixgui. baixad yaj 2019 ond oruulax yum be. songuul boloxoor xumuusee avaad alga bolno shuu dee.
2014-05-04