“Шихихутуг” сургуулийн баг тэргүүлжээ

img

Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 10 жилийн ой ирэх зургаадугаар сард тохионо. Улсын Дээд шүүхээс Захиргааны хэргийн дагнасан шүүхийн 10 жилийн ойд зориулж цөөнгүй ажил зохион байгуулж байгаагийн нэг нь “Моск trail” шүүхийн мэтгэлцээн юм.

ааа Уг тэмцээн өчигдөр болж Хууль зүйн сургуулиудын нийт найман баг оролцож өрсөлдснөөс, “Шихихутуг” Хууль зүйн сургуулийн баг тэргүүлж, хоёрдугаар байранд “Их Засаг Олон улсын Их сургуулийн баг, гуравдугаар байранд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг шалгарсан байна.

ааа Мэтгэлцээний тэмцээнийг Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид шүүсэн аж. Тэд мэтгэлцэгчдийн үйл баримтын үндэслэлт байдал, хууль хэрэглээ, онолын мэдлэг, асуулт тавьж, хариулт өгч, няцаах тайлбар гаргаж буй болон нотлох баримтыг үнэлж ашиглаж буй байдал, илтгэгчийн ур чадвар, багаар ажиллах чадвар, мэтгэлцээний соёл зэргийг харгалзан үзжээ.

аа

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

muis:
muis mundag geed l bsan
2014-05-03