“Сэтгүүлч М.Батдорж сан” сангийн анхны ялагч тодорлоо

img

“Сэтгүүлч М.Батдорж сан” сан нь анх 2014 оны гуравдугаар сарын 06-ны өдөр албан ёсоор нээгдсэн. Уг сан нь Монголын сэтгүүл зүйг хөгжүүлэх хийгээд сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутан залуусыг хөхүүлэн дэмжихэд гол зорилгоо хандуулсан. Сэтгүүл зүйн салбарт суралцаж буй оюутан залуус сангаас зохион явуулж байгаа бичлэгийн уралдаанд нээлттэй, өргөн цар хүрээтэй оролцохын зэрэгцээ шалгарсан тухайн оюутанд сангаар дамжуулж сургалтын тэтгэлэгт хамрагдах боломжийг давхар нээж өгч байгаа юм.

s

Ингээд уг сангийн хүрээнд зохион байгуулсан ЭССЭ бичлэгийн уралдаанд Монголын их, дээд сургуулийн сэтгүүл зүйн ангийн оюутанууд амжилттай оролцсоноос Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” дээд сургуулийн оюутан Н.Батзаяагийн бичсэн гэр бүлийн хүчирхийллийг хөндсөн “Хөршийн тань хаалганы цаана юу нуугдана вэ” гэсэн эссэ бичлэг шалгарч тэргүүн байр эзэллээ. Мөн “Отгонтэнгэр” их сургууль, СУИС-ийн РТДС-ийн оюутнууд бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцсоноос таван оюутанг тусгай байрын шагнал тус бүр зуун мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа.

a

Ийнхүү “Сэтгүүлч М.Батдорж сан” сангийн эхний үйл ажиллагаа амжилттай боллоо. Ингээд Монголын сэтгүүл зүйн салбарт суралцаж буй эрхэм оюутан залуустаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэж үг нь мэргэн, үзэг нь хурц байхыг ерөөе.

“Алтан шонхорын нисэх тэнгэр цэлмэг байх учиртай”.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
суис-ын ртвс шүүдээ. ртдс байхаа болиод удаж байгаа байх
2014-05-16