Украины Одессад 31 хүн амиа алдав
Украины баруун өмнөд хэсэгт орших Одесса хотод Оросын талыг баримтлагчид бослого гаргасаны улмаас 31 хүн амиа алдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь тэнсэн сум болон хорт утаанд хорджээ.
fg
Одесса хотод эмх замбараагүй байдал газар авч, хяналтаас гарч эхэлсэн хэмээн эрх баригчид үзэж цэрэг илгээхээр болсон тухай “Ukraine agency” мэдээллээ.
fg
.Тэрбээр “Одесса хотод амиа алдсан хүмүүсийн хариуцлагийг хөшөгний ард байгаа Оросын Ерөнхийлөгч Путин хүлээх хэрэгтэй” гэжээ.
fg
Өнгөрсөн сарын сүүлээр Женев хотноо болж өндөрлөсөн дөрвөн талт хэлэлцээрээр талууд хямралыг даамжруулахгүй байхаар зөвшилцсөн ч энэ амлалт биеллээ олж чадсангүй. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Германы Канцлер Ангела Меркель нар Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар ярилцаж байгаа юм.
өа
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ