Афганистанд 350 хүн амиа алджээ
Афганистаны хойд хэсгийн нутгаар их хэмжээний аадар бороо орж, үерийн гамшиг нүүрлэснээс 350 хүн амь үрэгджээ. Үерт өртсөн зарим мужуудад гэрэл цахилгаан тасарч, автозам, гүүрүүд урсаж, эвдэрснээс тусламж хүргэхэд хүндрэлтэй байгаа гэнэ.
бө
Үерийн гамшигт Заузжан, Сари-Пуль, Фарьяб мужууд илүүтэй өртжээ. Үүнээс Заузжан мужид Афганистаны Засгийн газраас 18 мянган ам.доллар тусламж үзүүлэхээр төсөвлөжээ. Гэвч бусад хоёр мужид Засгийн газрын тусламж хараахан хүрч амжаагүй байгаа аж.
өа
Мөн Афганы зүүн хойд хэсэгт орших Бадакшан мужид хөрсний гулгалтад 150 хүн амиа алджээ. Хөрсний гулсалтаар Афганд 2000 хүн ор сураггүй болж, 1000 орчим байшин эвдэрч сүйджээ.
өа
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ