Украин хоёр өдрийн гашуудал зарлажээ
Украины түр Ерөнхийлөгч Александр Турчинов орон даяар хоёр өдрийн гашуудал зарласан зарлигт гарын үсэг зурсан тухай “CNN” агентлаг мэдээллээ.
өа
Украины баруун өмнөд хэсэгт орших Одесса хотод 30 гаруй хүн амь үрэгдсэнтэй холбоотой аж. Турчинов тушаалдаа “Донецк мужид террористуудын эсрэг явуулсан ажиллагаа, Одесст болсон мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулж хоёр өдрийн гашуудал орон даяар зарласугай” гэж бичжээ.
өа
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ