“Ер бусын аймшигт гар”-ыг хүлээн авлаа
"Дейнохейрус" хэмээх үлэг гүрвэлийн гавлын болон хойт хөлний 2 тавхайны ясыг Бельгийн Вант Улсын Брюссель хотын Байгалийн шинжлэх ухааны музейн захирал, Паскаль Годефройтs тэргүүтэй төлөөлөгчид ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа ШУА-ын Палеонтологийн төвийн лабораторит боллоо.
өа
Энэ нь Монгол Улсаас гарал үүсэлтэй, Өмнөговь аймгийн Бүгийн цав хэмээх хавцлаас олдсон палеонтологийн нэн ховор олдвор юм. "Дейнохейрус" буюу “ер бусын аймшигт гар” гэсэн утга бүхий нэртэй уг үлэг гүрвэлийн олдвор нь шинжлэх ухаанд өмнө нь судлагдаж байгаагүй, дэлхийд гайхагдах нэн ховор олдвор аж."Дейнохейрус"-ын гавлын ясыг Франсуа Эскулле анх олж Бельги дах БШУ музейд хандивласан байсан байна.
өа
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүлээн авсан олдворуудыг Үлэг гүрвэлийн төв музейд албан ёсоор хүлээлгэн өгчээ. Үлэг гүрвэлийн төв музейгээс олдворуудыг ШУА-ийн Палеонтологийн төвд судалгаа шинжилгээний зориулалтаар түр шилжүүлэх гэрээ байгуулсан байна. Ингэснээр Дейнохейрус нь “Үлэг гүрвэлийн төв музей”-д Т-Батаарын дараа орох хоёр дахь үзмэрээр албан ёсоор бүртгэгдэж байгаа юм.
өа
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ