
ЦЕГ-аас жил бүр зохион байгуулдаг ахлагч нарын зөвлөгөөн “Улаанбаатар палас”-т боллоо. Ажил үйлсээрээ шалгарсан цагдаагийн 3000 орчим ахлагч ажил эрхлэх нөхцөлийг сайжруулах, цалин хангамжаа дээшлүүлэн, сурч боловсрох боломжоор хангах, төрийн албан хаагчийн хөнгөлөлттэй зээлд хамруулах зэрэг тулгамдаж буй асуудлаа удирдлагууддаа уламжилжээ.
Мөн Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Кристина Нобелийн сантай хамтран цагдаагийн алба хаагчдад туслах, ажиллах нөхцөлийг нь сайжруулах зорилгоор НЦГ-т тодорхой хэмжээний мөнгөн тусламж олгосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ