Сангийн яамны нээлттэй өдөрлөг болж байна
Чингисийн талбайд Сангийн яамны нээлттэй өдөрлөг болж байна. Өдөрлөгийн хүрээнд Сангийн яамны бодлого, үйл ажиллагааг иргэдэд сурталчилж байгаа юм. Тухайлбал, мэргэшсэн нягтлан бодогч, хөрөнгийн үнэлгээний чиглэлээр зөвлөгөө өгч, иргэдэд автомашины татвар хураах, даатгалын үйлчилгээ үзүүлж байна. Мөн цаасны бүрдүүлэлтийн танилцуулга, Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж улсын орлого болсон ховор үнэт эдлэлийн үзэсгэлэн гаргажээ.
"Цахим төгрөг" шинэ бүтээгдэхүүний болон Төрийн банкны явуулын салбарын нээлт ч энэ үеэр боллоо. Сангийн яаманд хэрэгжсэн ЖДҮ-ийн нэгжүүдийн хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг зохиогдож байна. Мөн сагсан бөмбөг, шатар, дартсын тэмцээн явагдаж байгаа юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ