Москва хорооллын урдах замыг маргааш нээнэ

img

Замын сэтэлгээний ажил хийгдэхээр төлөвлөгдсөн Москва хорооллын урдуур явах замын хойд урсгалыг урд орой хаасан билээ. Уг хаасан замыг маргааш өглөө нээх юм байна. Энэ хугацаанд Хархорин захын баруун талын буцаж эргэдэг гарцны хойд талын зорчих хэсгийг хааж, урд замыг сөрөг хөдөлгөөнтэй болгох бөгөөд Сүлжмэл ХХК-ийн урд талын буцаж эргэдэг гарцаар эргэж хойд урсгалдаа орж зорчино.

1

Замын хөдөлгөөнийг хааснаар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд “БҮК 2”-оос ДЦС-4 ТӨХК “ТК 844” хүртэлх 2ф400, 2ф800 мм-ийн 2000 метр шугамын өргөтгөлийн барилга угсралтын ажил гүйцэтгэх 2013/006/С-Д5-5 2013-112 тоот гэрээт ажлыг "БСД-ОД" ХХК болон "ТАКААНАР" ХХК түншлэл гүйцэтгэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
turuu jil uchnuun munguur hiisen zamaa evdeed l estoi neg yhaangui noedyyd yumdaa
2014-05-04
зочин:
сая яваад ирлээ бөөн бөөн түгжирэл
2014-05-04
зочин:
сая яваад ирлээ бөөн бөөн түгжирэл
2014-05-04