Спикер эсэргүүний нэг болов

img

Төрийн ордонд түмнийг гайхашруулсан улс төр өрнөж, илүү сартай хаврын хуйсагнуур өдрүүд үргэлжилж байна.  УИХ-ын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах Засгийн газрын тухай хуулийн өөрчлөлтийг хэл амтай сар гаруй нухсан боловч юу ч биш болгож  хаялаа. Н.Алтанхуягийн танхимын 17 сайд нь бүгдээрээ  парламентын  гишүүн байгаа нь ажил үүргийн давхцал үүсгэж, Монгол Улсын хөгжилд тушаа болсон ариун бус явдал гэдгийг уг нь бүгдээр хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Тиймээс 2016 оны ээлжит  сонгуулийн дараагаас Ерөнхий сайдаас бусад танхимын  сайд нарыг чуулганы  танхимын гаднаас  томилъё гэж байв.  Гэвч  энэ хуулийн төсөл дээр сөрөг хүчин  МАН-нынхан  амжилттай тоглолт хийж, дээрээс нь АН-ын хэсэг нөхөд “нэрмээс” болгосоор өөх ч биш, булчирхай ч биш болголоо.  Бодлогын таван сайдыг  парламентаас томилдог  байх, дээрээс нь  хуулийг энэ зунаас хэрэгжүүлэх гэх мэт  болж  хувирсан энэ төсөл эцсийн хэлэл­цүүлэг дээрээ “унаж”, хууль  санаачлагч Ц.Элбэгдоржийн ширээ рүү буцав.

6

Ийнхүү өчигдөр өр­нөсөн улс төрөөс  нэгэн сонирхолтой зүйл ажиглагдсан нь УИХ-ын даргын өгсөн санал, хэлсэн үг нь  байлаа. Хурал­даанаа зохион бай­гуулах  үүрэгтэй спикер  Засгийн газрын тухай хуулийг  батлах эсэх  санал  хураахынхаа  өмнөхөн “Энэ хуулийг  их удаан хэлэлцлээ. Бат­ла­чихмаар байна. Гишүүд та бүхэн сайн бодож  үзээрэй” гэх мэтээр санал  хураалтын  дүнд  нөлөөлөхийг орол­дов. Тэгээд  АН-ын эсэргүү нэр авсан нө­гөө  дөрөв дээрээ нэмэгдэн, Р.Амаржаргал  гишүүнтэй хамт хуулийг  батлаж, Н.Алтанхуягийн танхимыг унагаах санал өгөв. Уг нь АН-ынхан ойрдоо зав муутай хуралдаж байр сууриа нэгтгэсэн гээд байсан. Эдийн засгийн хүнд байдлаас гарахын тулд засгаа  тогтвортой байл­гаж, дотроо эв нэгдэлтэй байхыг чухалчилж байгаа гэсэн ч УИХ-ын дарга нь  ажил  үүргийнхээ  хуваарьт байхгүй “пи-ар”-ын  ажил хийж, намынхаа эсрэг тоглож орхилоо.  Тэгээд дараа нь “Эцсийн хэлэлцүүлэгтээ унасан хуулийн төсөл өмнө нь байсангүй” гэж ярив.  АН-д  яг одоо бол эв нэгдэл хамгаас чухал  байгаа юм. Эдийн засгийн байдал нэгэнт  хүндэрсэн өнөөгийн нөхцөлд алсыг зөв харж, хэрхэн ажиллаж чадахаас 2016 онд тус намын мөхөл, сэхэл шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл танхимаа  огцруулж, сандал суудал ярихаас илүү  гаднаас нэг ч  гэсэн валют олж  ирэх ажлыг нойр хоолгүй хийх  ёстой. Жирийн гишүүд нь байг гэхэд эрх  баригч намынх нь төрийн гурван  өндөрлөг нэг зүгт харахгүй бол АН “арчигдах” ажлаа л хийж байна гэсэн үг.

5

Ө.СОНОР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1234:
энхболдоо энэ ардчилсан намын ялалт асар их үнээр олдсон юм шүү. чи хэний хүчинд наанаа сууж байгаагаа сайн бодоорой. жирийн намын гишүүдийн нойр хоолгүй гудамж метрлэж гүйсэн чин сэтгэл. эгэл иргэдийн дэндүү их найдсан эцсийн итгэлийг нам дотор нам байгуулаад фракц гэж нэрлэсэн та нар, хоорондынхоо үл ойлголцсон хувийн увайгүй үйлдлээрээ улан дороо гишгэн талхижиж ардчилсан намын өссөн нэр хүндийг амыхаа зугаа бөгснийхөө алчуур болгоод хаяж байгаа юм биш биз. тэгвэл та нар их мөнгөтэй, эрх мэдэлтэй цэцэн донгоддог ч 1996 оны ялалтыг бузарлуулчихаад гэмгүй өнгөрдөг үе ард хоцорсон гэдгийг яс махандаа мэдэрцгээ. ялалтыг бузарласан улсуудыг 2016 онд лав л уих-д нэр дэвшүүлэхгүй ардчилалын төлөө анх тэмцсэн партизанууд босоцгоогоод ч болсон хэрэгжүүлж чадна шүү. хоорондоо эвтэй бай. тогоон дотроо цусаа гартал зодолдоод дундын нэг шийдэлд хүрээд түүндээ бүгд үнэнч бай. ухаантай царайлсан дөргүй бух шиг мулгуйг мань мэт шиг жирийн нэг болго
2014-05-05

богоо:
энхболдоо энэ ардчилсан намын ялалт асар их үнээр олдсон юм шүү. чи хэний хүчинд наанаа сууж байгаагаа сайн бодоорой. жирийн намын гишүүдийн нойр хоолгүй гудамж метрлэж гүйсэн чин сэтгэл. эгэл иргэдийн дэндүү их найдсан эцсийн итгэлийг нам дотор нам байгуулаад фракц гэж нэрлэсэн та нар, хоорондынхоо үл ойлголцсон хувийн увайгүй үйлдлээрээ улан дороо гишгэн талхижиж ардчилсан намын өссөн нэр хүндийг амыхаа зугаа бөгснийхөө алчуур болгоод хаяж байгаа юм биш биз. та нар их мөнгөтэй, эрх мэдэлтэй цэцэн донгоддог ч 1996 оны ялалтыг бузарлуулчихаад гэмгүй өнгөрдөг үе ард хоцорсон гэдгийг яс махандаа мэдэрцгээ. ялалтыг бузарласан улсуудыг 2016 онд лав л уих-д нэр дэвшүүлэхгүй ардчилалын төлөө анх тэмцсэн партизанууд босоцгоогоод ч болсон хэрэгжүүлж чадна шүү. хоорондоо эвтэй бай. тогоон дотроо цусаа гартал зодолдоод дундын нэг шийдэлд хүрээд түүндээ бүгд үнэнч бай. ухаантай царайлсан дөргүй бух шиг мулгуйг мань мэт шиг жирийн нэг болго

сүр бадруулагч:
сүр бадруулаад байх юм, эсэргүү ч гэх шиг ,угаасаа эхний хэлэлцүүлгийн дараа яаж байлаа, одоо бас буцаасан чинь яагаад байгаа юм бэ??? угаасаа л давхар дээлтгүүд эсэргүүцээд ийм юм болоод бх чинь сүр жигнүүлээд байхаа энэ сэтгүүлч болимоор юмаа,ийм өгөөшний сэтгүүлчид чадваргүйгээ харуулсаар байх юм даа,уих гишүүд ерөнхийлөгч гээд бие даасан хууль санаачлах эрхтэй субьектууд өөрсдөө л шийднэ ш дээ,тайван бай
2014-05-05
зочин:
ганбаатар үнэн хэлжээ.бүлэглэл дэндүү хүчээ авсан байна.ялангуяа алтангудасынхан эд нарыг улс төрөөс зайлуулах болжээ.алийн болгон нэг нам гээд дотороосоо өтөж явах вм бэ.хорь гаруй жил ийм байдалтай явж ирлээ шүү дээ.үүнийг л спикер олж хараад байна.
2014-05-05