Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Засгийн газрын 12 дугаар байранд

09:00-11:00 цагт Төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдал, нийгмийн хариуцлага сэдэвт семинар болно.

5

ЭМЯ-ны Мэдээлэл сургалтын төвийн Б танхимд

09:00 цагт Жил бүрийн энэ өдөр олон улсын эх баригчдын өдөр болгон тодорхой уриатайгаар тэмдэглэдэг уламжлалтай билээ. 180 эх баригчид “Эх баригчдын дуу холой” сэдэвт зөвлөлдөх сургалт зохион байгуулна. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, НҮБХАС-ийн суурин төлөөлөгч Наоми Китахари нар оролцоно.

4

НЗДТГ-ын А танхимд

10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно. Хуралдаанаар нийслэлийн өмчтэй холбоотой  хэд  хэдэн журмын төслийг хэлэлцэхээс гадна  Улаанбаатар хотын Хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ.

5

ШӨХТГ-ын зааланд

11:00 цагт цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хуралтай.

5

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд

11:00 цагт Цусны даралт хэмжих суурин автомат аппаратаар хангах, иргэдэд цусны даралтаа хянах дадлыг олгох “Бүтээлч ажил-2” болон иргэн бүрт эрүүл мэндийн боловсрол олгох “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг улс орон даяар эхлүүлэх нээлтийн үйл ажиллагаа болно.

5

Засгийн газрын ордны баруун талын “Их тэнгэр” ресторанд

12:00 цагт Бүх нийтийн боловсролын үйл ажиллагааны долоо хоногийн хүрээнд насан туршийн боловсрол ба тэгш хамруулах чанартай боловсрол гэж юу вэ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахын тулд төрөөс юуг хийх ёстой вэ зэрэг сэдвээр ярилцахаар мэргэжлийн хүмүүс сэтгүүлч та бүхнийг урьж байна.

5

МУИС-ийн төв байрны Эрдмийн дугуй танхимд

16:00 цагт МУИС-д хийгдэж буй бүтцийн өөрчлөлт, түүний явцын талаар МУИС-ийн багш, ажилтан, ажилчдын дунд явуулсан судалгааны үр дүнг танилцуулах, санал солилцох нээлттэй хэлэлцүүлэг болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ