Оюутан-цэргүүд сарын дараа тангараг өргөнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Оюутан-цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн билээ. Хөтөлбөрийн хүрээнд МУИС, ШУТИС, МУБИС , БХИС гэсэн дөрвөн сургууль дээр 69 их, дээд сургуулийн оюутнуудыг төвлөрүүлэн, цэргийн эрдэм зааж байгаа юм байна. Энэ хөтөлбөрийн эхний ээлжинд нийт 500 гаруй оюутан хамрагдаж байгаа аж. Оюутан-цэргүүд амралтын өдрүүдийн 09.00-12.00 цагийн хооронд хичээллэж Батлан хамгаалахын эрх зүй, ерөнхий тактик, галын бэлтгэл, тусгай бэлтгэл гэсэн дөрвөн төрлийн хичээлийг судалж байна.
Оюутнууд танхимын сургалтаа дуусгасны дараа зургаадугаар сарын 15-наас Төв аймгийн Алтанбулаг дахь цэргийн ангид очиж дадлага хийх аж. Ингээд тэд зургаадугаар сарын 28-нд цэргийн тангараг өргөх юм байна.
аааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ