Урт нэртэй хуулийн талаар ажлын хэсэг хуралдана

img

 

Төрийн ордоны “А” танхимд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан, “Б” танхимд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан, “В” танхимд Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаантай.

ы

Ажлын хэсгийн хуралдаан

Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас 334 тоот өрөөнд;

ый

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас “А” танхимд;

ы

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013.5.02-ны өдөр өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар 2013.8.28-ны өдөр өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;

ы

Гадаад бодлогын асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагааг /механизмыг/ боловсронгуй болгох, хариуцлагажуулах байдалд дүгнэлт хийж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;

ы

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

ы

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт /2013 оны байдлаар/-ийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд;

ый

“Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;

ы

Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд тус тус хуралдана.

ый

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

00000:
амтхуулийн 14 дүгээр зүйлийн дагуу ашиглалт явагдах бүрэн боломжтой байхад урт нэртэй хуулийг өөрчилөн ашиглалт явуулах боломжийг бий болгоно гэх юм. урт нэртэд орсон ч гэсэн ашиглалт явуулах эрх нээлттэй байгаа шүү дээ
2014-05-05
00000:
амтхуулийн 14 дүгээр зүйлийн дагуу ашиглалт явагдах бүрэн боломжтой байхад урт нэртэй хуулийг өөрчилөн ашиглалт явуулах боломжийг бий болгоно гэх юм. урт нэртэд орсон ч гэсэн ашиглалт явуулах эрх нээлттэй байгаа шүү дээ
2014-05-05
00000:
амтхуулийн 14 дүгээр зүйлийн дагуу ашиглалт явагдах бүрэн боломжтой байхад урт нэртэй хуулийг өөрчилөн ашиглалт явуулах боломжийг бий болгоно гэх юм. урт нэртэд орсон ч гэсэн ашиглалт явуулах эрх нээлттэй байгаа шүү дээ
2014-05-05
00000:
амт хуулийн 14 дүгээр зүйлд: урт нэртэй хууль үйлчлэхгүй байхаар заасан байгаа.ийм хуулийн заалт байхад урт нэртэй хууль нэрээр ашиглалт олборлолт явуулна гэж зүтгүүлээд хэрэггүй,энэ хуулийн гаргалгаагаараа хуулиа хэрэгжүүлэх бүрэн боломжтой байгаа шүү дээ.нэгч компани нөхөн төлбөр аваагүй
2014-05-05
зочин:
энэ хуулийг хэлэлцэж хэрэггүй дээ ман ын хан тта нар давхар дээл тайдулж чадаагүй одоо урт хуулийг өөрчлүүлэхийг зогсоож чадахгүй бол энэ их хуралд сууж байх хэрэг б на уу. энэ хамгаалагчдыг нь шоронд хийчихээд хулгайгаар өөрчлөх алтны олигархуудын хийж байгаа ажилдаа .мөнхбаяр нат өгсөн ял ч эд нартай холбоотой ард түмний дургүйцлийг мөн ч их хүргэж байна даа
2014-05-05