“Хүүхэд харах үйлчилгээний төв”-тэй танилцана

img

Өнөөдөр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 80-90 мянган хүүхэд гэртээ цоожтой хаалганы цаань аль эсвэл эмээ өвөөгийн хараа хяналтад өсч буй. Цэцэрлэгт явж чадахгүй байгаа хүүхдүүдэд хотын төвийн болоод төрийн ажил хийдэг, шийдвэр гаргах түвшний хүмүүсийн хүүхдүүд хамрагддаггүй. Харин хотын захын дүүрэгт амьдарч байгаа болон гэр хороолол, аймаг, сумын төвийн айл өрхийн хүүхдүүд цэцэрлэгт явж чадахгүй байна. Эдгээр хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахын тулд цэцэрлэг барих шаардлагатай ч 120 хүүхдийн цэцэрлэг барихад нэг тэрбум 200 сая төгрөг хэрэгтэй. Өнөөдөр 80 мянган хүүхдэд зориулж 800 цэцэрлэг шинээр барих шаардлагатай байна. Энэ мөнгийг өнөөдөр болоод ойрын 10 жилд гаргах боломжгүй. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүд “Хүүхэд харах үйлчилгээ”-ний тухай хууль санаачилсан билээ.

ы

Тэгвэл хүүхэд харах үйлчилгээг хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцах зорилгоор Байнгын хорооны гишүүд “Хүүхэд харах үйлчилгээний төв”-тэй танилцана. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Хүүхэд харах үйлчилгээний төв”-тэй Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 15.00 цагаас явж танилцах юм байна. Тэд ийнхүүү танилцсанаар “Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын хэлэлцүүлэгт бэлтгэх ажээ.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

9909,,,:
mash zub bna huulig batluulah talaar anharah heregte
2014-05-05