Хөшөөтийн уурхайн хөрсийг долоодугаар сараас хуулна

img

Стратегийн ордод хамруулах хүсэлт, зах зээлийн нөхцөл байдаг, нутгийн иргэдийн хандлага зэргээс шалтгаалан хэсэг хугацаанд зогсолт хийгээд байсан Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаа сэргэж эхэллээ. Ховд аймгийн Дарви суманд орших энэхүү уурхайн хөрс хуулалтын ажил ирэх долоодугаар сараас эхлэх юм байна. Уг ажлыг Моннис компани гүйцэтгэнэ. Ингэснээр Хөшөөтийн уурхайгаас нүүрс олборлох, экспортлох боломж бүрдэх юм. Үүнээс гадна тус уурхайд үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулсан  МонЭнко ХХК жилд хоёр сая хүртэл тонн нүүрсийг хуурай аргаар баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад бэлэн болгоод байгаа аж.

ааа

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ