Зорчигчдын гэр бүлийнхэн жагсаал хийжээ

img

Өмнөд Солонгосын “Sewol” хөлөг онгоц осолдоод 20 хонож байна. Онгоцтой хамт живсэн зорчигчдын гэр бүлийнхэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Зорчигчдын ар гэрийнхэн Ерөнхийлөгч Пак Ын Хэг хөлөг осолдоход гар бие оролцсон онгоцны ахмад болон багийн гишүүдэд өнөөг хүртэл ял ноогдуулаагүйд буруутгаж, Жиндо арал дээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тэд гартаа “Ерөнхийлөгчөө үүргээ ухамсарлаач”, “Онгоцны ахмадыг шийтгэ”, “Багийн гишүүдийн царайг нийтэд ил болго”, “Аврах ажиллагааг удирдсан хүмүүсийг хал”, “Амиа алдсан зорчигчдын гэр бүлд өгөх нөхөн төлбөрийг нэмэгдүүл” гэж бичсэн уриа лоозон барин жагсчээ.

Тус улсын Ерөнхийлөгч хоёр дахь удаагаа осол гарсан Жиндо арал дээр хүрэлцэн ирж, нөхцөл байдалтай танилцсан юм. Ерөнхийлөгч энэ үеэр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан хүмүүсийн төлөөлөлтэй уулзсан ч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kalki:
solongos soyol ugaas iim. busdiig uhej l baival bayarladag. huuhed gudamjind unaj berteed tsusaa goojuulj baihad shoolj ineelldeg so avgai nart uneheer durgui
2014-05-07
энэрэл:
тэр том улс аврах боломж баймаар юм, хүний амийг юугаар ч нөхөшгүй шүү дээ хөөрхий, онгоцны ажилтнууд эхний ээлжинд гарахын оронд хүн аварч чадаргүй байлаа гэхэд сайн дураараа үхэхгүй балай тэнэгүүд чинь, яаж амьдрана гэж боддог байна даа хөөрхийс
2014-05-06
zocnin:
hogiin amisgaanuud harsaar baigaad oldon hvvhed alsan muu hurganuud..deer n nisdeg tereg nuseed.dor n olon hvvhed horigdoj.gadna n ahmad n avragdaj baiga dvr zurag.icnmeer umaa.olnoor navrah bolomj ih bsan
2014-05-05