Нөөцийн махыг 2400-3500 төгрөгөөр худалдаж байна

Өнгөрсөн бямба гарагаас эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргалаа. Нийслэлийн Захирагчийн ажлын алба болон Монголын Махны холбоо, махны үйлдвэрийн удирдлагууд хуралдаж нөөцийг махыг худалдаанд гаргах үнийг тогтоосон юм. Хонины нэг килограмм мах 3000, үхрийн мах 3500, ямааны мах 2400 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Нөөцийн махыг нийт 267 цэгээр дамжуулан 0,5 болон нэг, хоёр, гурван килограммаар жижиглэн савлаж борлуулах аж. Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ