Зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас баржээ
Өнгөрөгч амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас хүнийн амь нас хохирсон хэргүүд гарчээ. Тухайлбал, бямба гарагт Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг 4 дүгээр зөрлөгийн орчим автозам дээр Рексто санти загварын суудлын автомашин Норд бенз загварын том оврын ачааны автомашины араас, доогуур орж, 37 настай иргэн төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байжээ. Уг хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж.
5
Мөн өчигдөр 22-ын товчоо орох замд Аксент, Шланз загварын автомашины араас мөргөж, ослын улмаас эрэгтэй хүн нас барсан хэрэг гарчээ. Уг хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна. Үүнээс гадна Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн уулзвар өнгөрөөд 100 метр газарт “Тоёото иди” загварын суудлын машин замын хашлага мөргөж 24 настай, эрэгтэй хөнгөн бэртэж, эмнэлэгт хүргэгджээ.
5
Иймээс иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөний аюулгүй ажиллагааны журмыг баримталж, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ