Онцгой байдлынхан сэтгүүлчидтэй хамтран ажиллана

img

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллахаар болжээ. Тодруулбал, Онцгой байдлын албаны үйл ажиллагааг сурталчлах, гамшгийн эрсдлийг бууруулахад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн анхаарлыг энэ чиглэлд хандуулж, сэтгүүлчдийг татан оролцуулах, Онцгой байдлын алба болон хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор мэдээлэл сурталчилгааны сарын аянг эхлүүлсэн аж.

ы

Аяны хүрээнд “Гамшгийн эрсдлийг бууруулахад хувь нэмрээ оруулцгаая” сэдэвт телевиз, сонин, сайт, радиогийн нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг 2014 оны тавдугаар сарын 01-нээс зургаадугаар сарын 01-нийг хүртэл нэг сарын хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн дунд зарлаж байгаа юм байна.

ый

Мөн гамшгийн эрсдлийг бууруулахад сэтгүүлчдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, Онцгой байдлын байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд сэтгүүлчид аврагчдын дүрээр мэргэжлээ сольж, аврах ажиллагааны төрлөөр ур чадвараа сорих “Мэргэжлээ сольсон нь” тэмцээнийг энэ сарын 17-ны өдөр, сагсан бөмбөгийн тэмцээнийг энэ сарын 24-ний өдөр тус тус зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

ы

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ