Сүхбаатар дүүргийн хороодод 148 камер суурилуулжээ
Сүхбаатар дүүргийн 1-9 дүгээр хорооны гэмт хэрэг, зөрчил ихээр гардаг гудамж талбайг хянах боломжтой болжээ. Тус хороодын 74 цэгт 148 камерын системийг суурилуулж, энэ сарын нэгнээс ашиглаж эхэлжээ. Ингэснээр гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байгаа юм.
ааа
2013 оны улсын төсвөөс болон дүүргийн орон нутгийн хөгжлийн сангаас 798.000.960 төгрөгийн санхүүжилт гаргаж, Сүхбаатар дүүргийн 1-20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 125 цэгт 250 камерын систем суурилуулахаар төлөвлөсөн аж. Үүний эхний ээлж нь ийн ашиглагдаж эхэлжээ.
ааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ