Эрүүл мэндийн сэтгүүлчдийн форум 13.30 цагт эхэлнэ

img

Эрүүл мэндийн сэтгүүлчдийн үндэсний анхдугаар форум өнөөдөр 13.30 цагаас Эрүүл мэндийн яамны сургалтын төвд  болно. Уг форумд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Эрүүл мэндийн нотолгоонд суурилсан сэтгүүл зүй ”, МСЭ-ийн Эрүүл мэндийн салбар зөвлөлийн гүйцэтгэх захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Пүрэвдорж “Эрүүл мэндийн сэтгүүлзүйн түүхэн зам, чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

ааа

Форумын нээлтэнд МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, МСЭ-ийн Эрүүл мэндийн салбарын тэргүүн, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Дагданбазар нар оролцоно.

ааа

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ