Гадаад оюутнуудыг хугацаанаас нь өмнө төгсгөнө
Өчигдөр Украин улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Квит мэдэгдэл хийсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Тэрээр хэвлэлийн хурлын үеэр их дээд сургуулиудын өдрийн ангид суралцаж буй гадаадын оюутнуудаас хаврын шалгалтыг урьдчилан авах шийдвэр гаргаснаа мэдэгджээ.
Сергей Квит хэвлэлийхэнд “Хагас жил үргэлжилсэн дотоодын зөрчил мөргөлдөөний улмаас Укрианд суралцаж буй гадаадын олон мянган оюутан залуусын эрх ноцтойгоор зөрчигдөж баайна. Тиймээс Засгийн газар болон Боловсролын яам зөвшилцөлд хүрч, гадаад оюутнуудыг хугацаанаас нь өмнө төгсгөхөөр боллоо” гэжээ.
Украин улсад гадаадын 60 мянга гаруй оюутан суралцдаг аж. Дотоодын хямралаас үүдэн 20 мянга гаруй оюутан эх орондоо буцах хүсэлтээ Боловсролын яаманд мэдүүлсэн бол, 25 мянга гаруй оюутан ОХУ-ын их дээд сургуулиудад шилжих хүсэлтээ илгээсэн аж.
Сергей Квит тэдний хүсэлтийг хүлээн авч, Оросын зарим их сургуулиудын удирлагуудтай хэлэлцээр хийж эхэлсэн гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ