ШУТИС-ийн шинэ бүтэц батлагдлаа
Манай улсын томоохон их дээд сургуулиуд бүтцийн өөрчлөлт хийж эхэлсэн. Хамгийн эхэнд МУИС бүтцийн өөрчлөлт хийж, дөрвөн салбар сургуультай болсон. Тэгвэл дараагийн ээлжинд ШУТИС бүтцийн өөрчлөлт хийхээр болжээ.
:
Ингэхдээ:
- Барилга, архитектурын сургууль
- Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль
- Үйлдвэрлэлийн технологийн сургууль
- Геологи, уул уурхайн сургууль
- Мэдээлэл, холбооны технологийн сургууль
- Эрчим хүчний сургууль
- Механик, тээврийн сургууль
- Хэрэглээний шинжлэх ухааны сургууль гэсэн бүрэлдэхүүнтэй байх шийдвэрийг гаргажээ.
:
Энэхүү шийдвэрийг өнгөрсөн баасан гаригт болсон Удирдах зөвлөлийн хуралдаанаас гаргажээ. Мөн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль нь ШУТИС-ийн нэг бүрэлдэхүүн сургууль байх аж.
Удирдах зөвлөлийн хуралдаанаас гаргасан тогтоолд ШУТИС-ийн одоогийн бүтцэд байгаа 15 бүрэлдэхүүн сургуулийг ирэх сарын 30-ны өдрөөс татан буулгаж, шинэчилсэн бүрэлдэхүүн сургуулиудыг долоодугаар сарын нэгний өдрөөс өөрчлөн байгуулахаар болжээ.
аа₮а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ