Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барина
УИХ дахь бие даагчдын бүлэг, УИХ-ын гишүүн Г.Уянгатай хамтран мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар болсон хэмээн мэдэгдэв. Тодруулбал, "давхар дээл" буюу Үндсэн хуулийн 29.1 заалтад орсон УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр ажиллаж болно гэх заалтыг өөрчилж УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон чиг үүрэгт үл хамаарах ажил албан тушаал хавсарч болохгүй байхаар тусгажээ.
d
Харин үндсэн үзэл баримтлал, агуулгыг нь Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэнээс огт өөрчлөхгүй гэлээ. Мөн тус хуулийн хэрэгжих хугацааг нарийн тогтоогоогүй бөгөөд үүнийг УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд тогтоох нь зүйтэй гэж тус бүлгээс үзэж байгаа аж. Уг хуулийн төслийг дагалдан УИХ-ын тухай хууль болон Засгийн газрын тухай хуульд дээрх агуулга бүхий нэмэлт өөрчлөлт орох юм байна. Үндсэн хуулийн дээрх заалтыг өөрчилж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгч болон Засгийн газраас санал авахаар өнөөдөр албан бичиг хүргүүлсэн гэнэ. Мөн иргэдийн санал бодлыг бие даагчдын бүлэг болон Г.Уянга гишүүний цахим хуудсаар дамжуулан авах ажээ.
nlk
Бие даагчдын бүлгээс тай"давхар дээл"-ийг лах ганц гарцийг Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах гэж харж байгаа гэдгийг онцолсон. Мөн тус бүлгээс Засгийн газраас өргөн мэдүүлж буй Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг дутуу дулимаг болсон. Учир нь тус арга хэмжээнд эдийн засгийн хүндрэлийг зөөллөх бодлого харагдахгүй, тунхагийн чанартай байгаагаас гадна үндэстэн дамнасан зарим компаниудыг татвараас чөлөөлөх, тэдний үйл ажиллагааг л дэмжсэн төлөвлөгөө болж байна хэмээн дүгнэж байгаа гэв. Тиймээс Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээнд бодитой хувь нэмэр үзүүлэх саналыг тус бүлгээс ойрын үед гаргахаар болсон байна.
bh
Мөн Үйлдвэр хөдөө аж, ахуйн яамны сайд Х.Баттулга болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарыг огцруулах асуудлаар тус бүлэг ойрын үед хуралдаж байр сууриа нэгтгэхээр болсон гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.
xfc
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ