Одесса хотод 44 хүн амиа алдав /Фото/

img

          

Одесса хотод энэ сарын 2-нд сөргөлдөгч талууд хоорондоо мөргөлдөж, Үйлдвэрчний эвлэлийн ордонд гал түймэр дэгдсэний улмаас 44 хүн амиа алдсан юм. Одесса хотын удирдлага энэ сарын 3, 4, 5-ныг  гашуудлын өдөр болгон зарласан билээ.

6

Фото: (Khalil Mazraawi - AFP/Getty Images)

Энэ сарын 2-нд Украины Одесса хотод гарсан эмх замбараагүй байдлын улмаас 44 хүн амиа алдсан юм. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь угаарын хийнд хордсон бол нэлээд нь түймрээс зугтааж, цонхоор үсрэхдээ авсан гэмтэл бэртлийн улмаас нас баржээ. Гал түймрийг “Барууны сектор”-ын үндсэрхэг үзэлтнүүд, хэт даврагчид тавьсан гэж Украины Дотоод хэргийн яам мэдэгдлээ.

6

Фото: (Khalil Mazraawi - AFP/Getty Images)

Эсэргүүцлийн жагсаалыг Януковичийн Засгийн газрын гишүүд  болох Сергей Арбузов, Александр Клименконар нар санхүүжүүлсэн гэж Украины Тусгай албаныхан хэвлэлийнхэнд мэдээлэв.

6

Фото: (Khalil Mazraawi - AFP/Getty Images)

Одесса хотод эмх замбараагүй байдал үүсгэсэн хүмүүс тус хотын тусгай хамгаалалттай хотод нэвтрэхийг завдав.

6

Фото: (Khalil Mazraawi - AFP/Getty Images)

Одесса хотод Ерөнхийлөгчид нэр дэвшигч Юлия Тимошенко, Петр Порошенко нар хүрэлцэн очжээ.

6

Фото: (Sergei Supinsky - AFP/Getty Images)

Одесса хотод эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдлын улмаас 44 хүн амиа алдав.

6

Фото: (Sergei Supinsky - AFP/Getty Images)

Тус хотын захиргааны байрны өмнө байрлаж байсан Украины төрийн далбааг бөхийлгөв.

6

Фото: (Sergei Supinsky - AFP/Getty Images)

Донецк хот.

6

Фото: (Sergei Supinsky - AFP/Getty Images)

Украины Аюулгүй байдлын албаны Террорын эсрэг төвийн тэргүүн Василий Крутов мэдэгдэхдээ Украины Зүүн Өмнөд нутагт явуулах тусгай ажиллагаа нь ирэх 25-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд саад болохгүй гэжээ.

6

Фото: (Sergei Supinsky - AFP/Getty Images)

Хоёр талуудын мөргөлдөөн хэдэн цагийн турш үргэлжилж, хөлбөмбөгийн фанатууд ч идэвхтэй оролцсон байна. Улмаар барилгад гарсан гал түймрийн үеэр ийм олон хүний амь нас үрэгджээ. Үндсэрхэг үзэлтнүүд түймрээс амьд гарч ирсэн хүмүүс рүү бороохой барин дайрч байсан гэжээ.

6

Фото: (Sergei Supinsky - AFP/Getty Images)

Гал сөнөөгчид түймрийг унтрааж, амиа алдсан хүмүүсийн цогцсыг гаргаж байна. 200  орчим хүн эмнэлэгт хэвтсэн бөгөөд 25-ынх нь биеийн байдал маш хүнд байна. Мөн 130 гаруй хүнийг баривчилжээ.

6

Фото: (Sergei Supinsky - AFP/Getty Images)

“Цагдаагийнхан даруй арга хэмжээ аваагүй, мөргөлдөгч талуудыг салгахгүй удсанаас олон хүний амь нас эрсэдсэн” гэж Одесса хотын тэргүүн Владимир Немировский мэдэгдэв.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hohinee:
hogiin ukrainuud orosiig basval enenees dor yum bolno.euvrop,usa ali n ch unendee orosiig dain hiihees * n goojih gej baigaa.usa bol zevseggui yadarsan ard tumniig deerelhej sursan uls.oros urdaas n bosvol yu bolohiig denduu ih medej baigaa.
2014-05-06
http://aftershock.su/?q=node/227855:
http://aftershock.su/?q=node/227855
2014-05-06
мөнхжаргал:
салан тусгаарлагчид гээд байгаа юмнууд тиймл орос үндэстэн, орос орондоо хайртай юм бол зху задрахад орос руугаа дүрвэхгүй яасан юм. бүхэл бүтэн 23 жил украйн улсад амьдарчихаад.
2014-05-06
монгол хүн:
яасан их санаа зовцгоох юм бээ. өдрөөс өдөрт юмний үнэ нэмэгдэж байгаа өөрсдийн амьдралд санаа тавья.
2014-05-06
haha:
novshnuudaas bolj dain garahviidee. ter orosd n ogchihooch yarshig, adilhan yum chin tegeed baij l baina biz
2014-05-06
хасаг:
оросууд зүгээр хүлээж байхад аяндаа өөрсдөө гуйгаад ирнэ. гадны мөнгөөр хувьсгал хийвэл ийм болно. магнай батзандан, ганбаатар гурвыг монголчууд сард сая сая төгрөгөөр хүмүүжүүлэж байна. мориноосоо буугаад төрийг төвөхнүүлэх амаргүй
2014-05-06
зочин:
оросууд монголыг ийм болгох вий дээ гэж зовних юм даа
2014-05-06
boldoo:
nivshiin ivanuud . . . tsereg oruulaad nam daraach . . .
2014-05-05