ХХЗХ-оос “Skymedia”, “Univision” хоёрт давуу эрх олгож байжээ

img

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт IPTV буюу интернэт, кабелийн телевиз, суурин утасны үйлчилгээтэй холбоотой гомдол иржээ. Тодруулбал, уг гурвалсан үйлчилгээг үзүүлэх боломжтой, тодорхой шаардлагуудыг хангасан байгууллагууд байгаа боловч Харилцаа холбооны зохицуулах хорооноос эрх өгөхөөс татгалзсан тухай мэдээлжээ.

Үүний дагуу шалгалт хийхэд уг байгууллагуудын гомдол үндэслэлтэй байсан ба харилцаа холбооны зохицуулах хороо гурвалсан үйлчилгээ явуулах эрхийг зөвхөн “Skymedia”, “Univision” гэх хоёр байгуулагад олгосон нь тэдэнд давуу эрх үүсгэснийг тогтоожээ.

Харилцаа холбооны зохицуулах хороонд ШӨХТГ-аас Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлснээр тус газраас шинээр гурвалсан үйлчилгээ явуулах аж ахуй нэгжүүдийн сонгон шалгаруулалтыг хийхээр болсон аж.  Гурвалсан үйлчилгээ эрхлэгч байгууллага нэмэгдснээр хэрэглэгчдийн сонголт нэмэгдэж, үйлчилгээний чанар сайжирна гэж албаныхан үзэж байна.  Мөн тус үйлчилгээг явуулах боломжтой “Ёкүзона нэт”, “STX citynet”, “Topika”, “HNI” зэрэг компаниуд байгаа тухай дуулгав.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ИНТЕРНЕТ ,ТЕЛЕВИЗИЙН ҮНИЙГ УЛСААС ХАТУУ ТОГТООДОГ ХАТУУ СИСТЕМД ШИЛЖИХ ЁСТОЙ
2016-02-08
munguu:
univision ch bas tenegtene shuu de. utsaa avna gej bhgui shd.
2014-05-05
скай:
скай бүтэхгүй ээ үргэлж гацна жирэлзэнэ харин хураамжаа бүтнээр нь авна ямарч санал гомдол хүлээж авдагүй шийдьэрлэдэгүй сайхан аманд нь хууртагдаад одоо ёстой хэцүүдэж байна
2014-05-05