Худалдааны гудамж байгуулах зөвшөөрөл хүсчээ

img

Баянгол дүүргийн III, IVхороолол буюу Энэбиш, Ард Аюушийн өргөн чөлөөг нийслэлийн худалдаа, үйлчилгээний гол  бүс гэж хэлж болно. Тиймээс худалдаа үйлчилгээ төвлөрсөн энэ хэсгийг бизнес эрхлэгчдийн санаачилгаар “Худалдааны гудамж” болгохоор төлөвлөжээ. Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд иргэдэд тав тухтай үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлэх, олон улсын жишигт хүрсэн худалдааны гудамж бий болгох зорилгоор “Худалдааны шинэ гудамж” төсөл санаачилсан юм байна. 2016 он хүртэл хэрэгжих төслийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас дэмжсэн бөгөөд албан ёсны зөвшөөрөл авахаар нийслэлийн Засаг даргад хүсэлт хүргүүлээд байгаа аж.

ааа

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Энэбиш, Ард Аюушийн гудамжны авто замын тусгаарлах зурвасын ногоон байгууламжийг сэргээх, аж ахуйн нэгж байгууллагын хариуцах 50 метр газрыг тохижуулан, мод бут, сөөг тарих, ил задгай хог хаягдлыг цэвэрлэх, хог ачих зайг ойртуулах, гудамжны гэрэл, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гадна хаягийг нэгдсэн стандартад нийцүүлэх, реклам мэдээллийн самбаруудыг цэгцэлж, өнгө үзэмжийг сайжрах аж. Мөн ил задгай худалдаа эрхлэгчдийг ажлын байраар хангах, зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн агуулах сав, павильоныг нүүлгэн шилжүүлэх юм байна.

өөө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

амар:
машин тавих талбай байх хэрэгтэй ганц нэг машиний зогсоолтой түүнд нь худалдаа эрхлэгчид өрсдөө машинаа тавиад үйлчлүүлэгч нар машин тавих талбай байхгүй хайгаад байдаг түүнээс болж түгжээ үүсдэг том том худалдааны төвийг тэдэн хүнд үйлчлэх хүчин чадалтай түгээр нь тооцож машин тавих зогсоол хийлгэх хэрэгтэй тийм биш бол хааж байгаач ашиглалтанд улсийн комисс бүү аваач анх зөшөөрөл өгөхдөө зургийг нь шалгаад түүний дагуу улсын комисс ажлаа хийгээч
2014-05-06
iujbn:
худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн агуулах сав, павильоныг нүүлгэн шилжүүлэх юм байна. энэ я одоо юу гэнээ тэгээд оронд нь авилгачид ах дүүдээ өгөх нь үү, эсвэл байшин барилга барьж баяжсан дээрээ ахиад баяжих нь үү?
2014-05-05
iujbn:
худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн агуулах сав, павильоныг нүүлгэн шилжүүлэх юм байна. энэ я одоо юу гэнээ тэгээд оронд нь авилгачид ах дүүдээ өгөх нь үү, эсвэл байшин барилга барьж баяжсан дээрээ ахиад баяжих нь үү?
2014-05-05
eavtsuu:
gar deer il hudaldaa buu hii
2014-05-05