“Жаст ойл” ХК 941 сая төгрөгийн торгуулиа төлөхөөр болжээ
Өнгөрөгч онд ШӨХТГ-аас Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн “Жаст ойл” ХК-д 941 сая, “Магнай трейд” ХК-д 2.2 орчим тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. Гэвч хоёр компани үүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээр Захиргааны хэргийн шүүхэд хандсан.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт “Жаст ойл” ХК-тай холбоотой шүүх хурал болж, уг компани нь үгсэн хуйвалдаж бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн нь тогтоогджээ. Тиймээс шүүхээс ШӨХТГ-аас гаргасан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэн, “Жаст ойл”-ХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгожээ.
Дашрамд дурдахад өнгөрөгч оны есдүгээр сард “Жаст-ойл”, “Магнай трейд” ХХК-иуд бензин шатахууныхаа үнийг 50 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүний дагуу хэрэглэгчид ШӨХТГ-т гомдол гаргаснаар хяналт шалгалт хийж, тус компаниуд нь Өрсөлдөөний тухай хуулийн 11.1.1-т заасан аж ахуй эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хэлцэн тогтоохыг хориглоно гэснийг зөрчиж, үгсэн хуйвалдах замаар бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн гэж үзсэн юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ