"Шударга ёс" эвслийн бүлэг сайд нараас мэдээлэл сонсов

img

УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаар Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлогыг баримт бичгийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбогдуулан Зам тээврийн сайд А.Гансүхийн мэдээллийг сонслоо.  Мөн Төмөр замд хэрэгжиж байгаа бодлоготой холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авсан байна. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ долоо хоногт Байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэхтэй холбогдуулан Уул уурхайн сайд Д.Ганхуягаас мэдээлэл сонссон талаар "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийлээ. Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

5

-Төмөр замын санхжүүжилт зогссон гэх мэдээлэл байна. Ер нь төмөр замын жил ямар шатанд явагдаж байгаа гэсэн бэ?

-Эдийн засгийн хөгжлийн сайд төмөр замын бүтээн байгуулалтанд бондын санхүүжилтээс шаардлагатай байгаа хөрөнгийн эх үүсвэрийг хуваарилсан гэж хэлж байна. Харин Гансүх сайдын мэдээллээр 20 хэдэн сая долларыг авч хэрэглэсэн, бусад мөнгөө Хөгжлийн банкнаас авч чадаагүй байна гэсэн тайлбарыг өглөө. Гаргасан санхүүжилтийн хэмжээг харах юм бол төлөвлөсөн ажил төдийлөн сайн яваагүй байна гэж харж байгаа.

6

-Х.Баттулга сайд огцрох хүсэлтээ өгсөн. Өнгөрсөн хугацаанд ҮХААЯ-ыг хэрхэн ажилласан гэж дүгнэж байгаа вэ?

-Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулга УИХ-ын чуулганд хандаж гарах хүсэлтээ тавьсан. Байнгын хороогоор хэлэлцэх асуудалд орж ирээгүй байна. Гэхдээ сайд хүн ажил хийж байснаа гэнэтхэн чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд, гараад явчихаж болохгүй. Ажил хариуцсан хугацаандаа юу хийсэн бэ, юу хийхээр төлөвлөж байсан зэрэг асуултууд хариулт хүлээж байгаа. Сайдаас өөрөөс нь  дэлгэрэнгүй мэдээлэл аваагүй байж байр суурь илэрхийлэх нь зохимжгүй.

6

-О.Баасанхүү гишүүн Х.Тэмүүжин сайдыг огцруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Тэрээр уучлалт гуйвал өргөдлөө татна гэдэг байр сууриа илэрхийлсэн. Өнөөдрөөс Х.Тэмүүжин уучлалт гуйсан гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ?

-Үүнтэй холбоотой асуудлаар гишүүн мэдээлэл өгөөгүй байна. Ер нь бол хоорондын харьцаагаар уучлалт гуйж, тоглодог тийм зүйл байж болохгүй. Огцруулах тухай үндэслэлийг УИХ дээр нилээд нухацтай ярина. Түүнээс биш хоорондын хувийн ааш, араншингаар хөөцөлдөж байгаа бол тэндээ ярих хэрэгтэй.

6

-Ашигт малтмалын тухай хуулийн төслийн мэдээллийн талаар тодруулбал?

-Өнгөрсөн хугацаанд геологийн мэдээллийн сан төдийлөн хэрэгжиж чадахүй байсан. Тиймээс бүх мэдээллийн сангаа нэгтгэдэг чиг үүрэгт оруулж өгөх ёстой гэж үзсэн. Хэлэлцүүлгийн явцад илүү сайжруулаад оруулж ирнэ.

6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
шударга ес гэж гарч ирсэн хумуус шинэчлэл хийж хэл аманд орж байгаа хунийг юу гэж шийдэхийг нь харах улдэж дээ
2014-05-05