“Барс-2” худалдааны төвд 784 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ

img

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийтийн үйлчилгээний газруудын ариун цэврийн өрөөг үнэ төлбөргүй болгох журам өнгөрөгч гуравдугаар сард гаргасан. Үүнтэй холбоотойгоор аж ахуй нэгжүүд, уг журмыг биелүүлэхгүй байгаа талаар иргэдийн гомдол санал ШӨХТГ-т иржээ. Тиймээс нэгдсэн үйлчилгээтэй газруудаар явж шалгалт хийхэд бүх үйлчилгээний газрын ариун цэврийн өрөө төлбөртэй хэвээр байжээ.

Журмыг хэрэгжүүлээгүй байсан зарим аж ахуй нэгжид хуулийн дагуу торгууль ногдуулжээ. Тодруулбал, “MBC” групп буюу “Барс-2” худалдааны төвд  “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 784 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Мөн “Нарантуул” худалдааны төвд хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Шалгалтын дараагаар 20 орчим компани уг журмыг хэрэгжүүлсэн ба мөн 10 орчим аж ахуй нэгжид улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, ариун цэврийн өрөөг үнэ төлбөргүй болгожээ. Цаашид журмыг биелүүлэхгүй байгаа аж ахуй нэгжид хуулийн дагуу арга хэмжээ авахыг ШӨХТГ-аас мэдэгдлээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ