Крис Браун төрсөн өдрөө шоронд тэмдэглэв
Дуучин Крис Браун өнгөрсөн оны сүүлчээр хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон хэмээн цагдаагийнханд баригдсан. Шүүхээс дуучин залууд зургаан сарын турш автобусны буудал угааж цэвэрлэх шийтгэл ногдуулсан ч тэрбээр энэ оны нэгдүгээр сард хар тамхи хэрэглэж байхдаа дахин баригдсан юм. Браунд дээд шүүхээс 1.1 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Крис Браун өчигдөр 25 нас хүрчээ. Харамсалтай нь тэрбээр төрсөн өдрийн баяраа Техас мужид байрлах Альтрака шоронд тэмдэглэсэн тухай “hollywoodlife.com” мэдээллээ.
Дуучны гэр бүл болон фэнүүд нь шоронгийн үүдэнд цугларч төрсөн өдрийн дуу дуулж өгч, сэтгэлийн тэнхээтэй байхыг сануулсан байна. Харин өмнөх найз бүсгүй Рианна “Twitter”-ээрээ мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр “Браун зоригтой байгаарай” хэмээн жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ