“Тайгам Алтай” ХК иргэдийн хохирлыг барагдуулахаас зайлсхийжээ

img

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэс өнгөрөгч 12 дугаар сараас эхлэн иргэдэд квадрат метр нь дутуу байр зарж, илүү мөнгө авсан барилгын компаниулдыг шалгаж, хариуцлага тооцож эхэлсэн.

4

Одоогийн байдлаар 50 гаруй барилгын компани 560 орчим иргэнд гурван тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон ба үүнээс 1.5 тэрбум төгрөгийн хохиролыг “MD Тop”, “Тайгам Алтай”, “Тектоник” гэр гурван компани учруулсан. Гэвч иргэдэд учирсан хохирлыг төлөхөөс татгалзаад зогсохгүй, ШӨТХГ-аас хуулийн дагуу тус бүрд нь оногдуулсан 10 сая төгрөгийн торгуулийг төлөхөөс татгалзаж шүүхэд гомдол гаргасан.

5

Хуулийн дагуу улсын байцаагчийн тавьсан торгуулийг ШШГБ руу явуулан, шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар шүүхэд очиж гүйцэтгэх ажиллагаа шууд явагддаг байна. Гэтэл ШӨТХГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга н.Батбаатарын хэлснээр “Тайгам Алтай” компанид оногдуулсан улсын байцаагчийн торгуулын албан шаардлагыг Хан-Уул дүүргийн шүүгч н.Тунгалагсайхан баталгаажуулан, захирамжилсан боловч тус компаниас тавьсан торгуулийг хүлээж авахгүй, захирамжаа хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу өөрийн захирамжаа хүчингүй болгосон байна. Түүнчлэн “Тайгам Алтай” компани 2010 оноос мөрдөгдөж байгаа барилгын стандартчилал хүчин төгөлдөр бус байна гэж Захиргааны хэргийн шүүхэд хандсныг нь хүлээж авсан аж. Хуулийн дагуу бол стандарт мөрдөгдснөөс хойших гурван сарын хугацаанд ирсэн гомдлыг нь шүүхэд хүлээн авах эрхтэй байдаг юм байна. Ингэснээр Захиргааны хэргийн шүүх ч мөн хуулиа зөрчиж, иргэдийн хохирлыг барагдуулах явцад саад болж байгаа. Энэ асуудлын дагуу ШЕЗ-ийн Ёс зүйн хороонд гомдол гаргах гэж байгаа тухайгаа хэлсэн.

5

Үүнээс гадна дээрх гурван компанийг гэрээгээр халхавчлан иргэдэд их хэмжээний хохирол учруулсан нь залилангийн шинжтэй үйлдэл гэж Цагдаагийн байгууллагад хандсан боловч хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Эдгээр компани нь стандартчилал хууль бус байна зэрэг шалтгаан гарган Захиргааны хэргийн шүүхэд хандах гэх мэтээр иргэдийн хохирлыг төлөөхөөс зайлхийж байна гэж ШӨХТГ-аас үзэж буй юм байна.

5

Харин иргэдэд хохирол учруулсан 26 компани хохирлыг барагдуулсан бол 20 орчим аж ахуй нэгж нь барагдуулахаар ажиллаж байгаа аж.

5

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ard tumen :
edentei tertei tergui yor hariutslaga toostsoj chadahgui yum chin ed nar ingehees yah ve gej.
2014-05-06
bodohgui:
neree ogohdoo bodohod yanaa heterhii goe nertei kompany bna.kompany ch gej dee luivarchid bna.
2014-05-06
duuya:
yamar ch bsan barilgaa bariulj bgaa hansh hugiin murtluu teriigee ugch chaddaggui yum bilee hugiin gazar
2014-05-05
zochin:
tiim shde. taigam altain altai hothonii 14 bairni suuri ni hagarsan uchraas suugchdiig ni nuulgen shiljuuleh *rdlagatai gj tv ger yarisan gesen. ter humuusiig nuulgesen uu yasam buu med
2014-05-05
irgen:
zaizan nohduud baih ym daa.hunees luivardaj avsan mongo n yaj hooloi davj bnaa.udahgui teeglej uheh biz.
2014-05-05
zochin:
ednii barisan olimp hothon gadnaa mashin zuruh zaigui umgar uchir orshin suugchid mash ih buhimdaltai bgaa
2014-05-05
vdvsdv:
taigam altai gej hugiin company be irgediig hohiroochihoood huleej chadahgui . ug ni olymp horoolol ene ter gd hiigeed l bdg 10 saya tugrug tulj chadahgui archaagui company bna daa.
2014-05-05