Мон-Атомын захирал Ж.Билэгсайханд эрүү үүсгэжээ

img

Монгол улсын Үндэсний Аюулгүй байдалтай нягт холбоотой байгууллага болох Мон-Атом ТӨХК-ийг удирдаж байсан Ж.Билэгсайхан дарга өмнө нь АМХЭГ-ын дарга байхдаа нэлээн “манаргаж” байсан ба Мон-Атом-д ч бас зүгээр суугаагүй бололтой.

Тэрээр 1,1 сая долларыг ТУЗ-ийн шийдвэргүйгээр дур мэдэн нэгэн компанид шилжүүлсэн гэх шуум саяхан дэгдэж байсан бөгөөд АТГ-аас түүнд эрүүгийн хэрэг үүсгэх болсон тухай прокурорын байгууллагын эх сурвалж мэдээлжээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр шалгах болсон аж.

Ж.Билэгсайхан нь1 сая 90 мянган ам.долларын гэрээ байгуулахдаа "Мон-Зим" гэх компанийг ямар ч шалгуургүйгээр сонгосон гэх үндэслэлээр буруутгагдаж байгаа бөгөөд энэхүү гэрээг байгуулж байгаа талаар нь тус компанийн ТУЗ-ын гишүүд ч мэдээгүй байсан гэнэ. Мөн ураны хайгуул судалгаа хийдэг ижил төстэй компаниуд ихэвчлэн 200 сая орчим төгрөгийн гэрээ хийдэг бол тэрхүү "Мон-Зим" компанитай даруй 5-6 дахин их үнийн дүнтэй гэрээ байгуулсан нь эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэсэн үйлдэл хэмээн үзэж байгаа аж.

Хууль зөрчсөн үйлдэл нь нотлогдсон тул 4-р сарын 24-ний өдрийн ТУЗ-ийн хурлаар түүнийгүүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Эх сурвалж: zone.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

boldo:
ene luivarchin odoo shuud shorond oroh yum bndaa odoo bariaad hori hori shuud horih heregtei
2014-05-06
zochin:
badamdamdin?
2014-05-06
zochin:
an namiinhan ch mongol ulsiig mine samarch bna daa.
2014-05-06
ah *anuud:
busdiig iddeg l geed *gaad bsan ah garuud yag adilhan ddeg garuud bna. buur ch umnhuusuu aimshigtai iddeg uls um aa. zailuulya. avilgachdiig
2014-05-06
tsogoo:
avilgachin bagaa daa
2014-05-05