Майли Сайрус Кимийн хуриманд оролцохоос татгалзав
Реппер дуучин Кейни Уэст болон Ким Кардашиан нарын хуримын ёслол энэ сарын 7-нд болох байсан ч тодорхойгүй шалтгаанаар 27-ны өдөр хүртэл хойшилсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар “Хосууд хуримынхаа товыг зарласны дараа олны танил 200 гаруй эрхмийг урьсан ч өнгөрсөн сараас эхлэн 30 гаруй урлаг спортын одод оролцохоос татгалзаж, урилгаа буцаасантай холбоотой” гэв. Ким хуриманд оролцох хүмүүсийн нэртэй дахин танилцаж эхэлсэн учир хэсэг хугацаанд хуримаа хойшлуулахаар шийдсэн байна.
Урилгаа буцаасан оддын цувааг Майли Сайрус үргэлжлүүллээ. Тэрбээр хуриманд оролцож, ая дуугаа хүргэх ёстой байсан ч өмнөх сүйт залуу Лиам Хемсвортоос болж хуримын ёслолд оролцох боломжгүй болжээ. Жүжигчин Лиам Хемсворт тус хуриманд сүйт залуугийн гэрчээр оролцох гэнэ. Майли Кимээс уучлалт хүсч, 100 ширхэг ягаан сарнай явуулсан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ