Гадаад валютын хадгаламж жилийн өмнөхөөс 68.3 хувиар өсчээ

img

Монголбанкнаас өнөөдөр энэ оны эхний улирлын Мөнгөний тоймын мэдээллийг гаргажээ. Уг мэдээллээс харахад 2014 оны эхний улиралд нийт хадгаламж өмнөх оны мөн үеэсээ 47 хувиар буюу 2 их наяд 296.2 тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин энэ оны хоёрдугаар сараас хамдгаламжийн хэмжээ 240.2 тэрбум төгрөгөөр өссөн аж. Үүнд, аж ахуйн нэгж байгууллагуудын төгрөгийн хадгаламж өмнөх сараасаа 25.1 хувь, харин жилийн өмнөхөөс 3.7 дахин буюу нэг их наяд 89.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Иргэдийн төгрөгийн хадгаламжийн тухайд мөн гуравдугаар сард өмнөх сараасаа 33.3 тэрбум төгрөг, жилийн өмнөхөөс 395.5 тэрбум төгрөгөөр өссөн тооцоо гарсан байна.

Гадаад валютын хадгаламж энэ оны гуравдугаар сард өмнөх сараасаа 1.3 хувиар буурсан бол 2013 оны эхний улиралтай харьцуулахад 68.3 хувь буюу 810.9 тэрбум төгрөгөөр өсч, нэг их наяд 998.5 тэрбум төгрөг болсон тухай Мөнгөний тоймд дурдсан байв. Ингээд нийт хадгаламжийн 72.2 хувь нь төгрөгийх, 27.8 хувь нь валютын хадгаламж байна.

Зээлийн хувьд ХЗХ болон арилжааны банкуудаас олгодог зээл энэ оны эхний улиралд өмнөх сараасаа 227 тэрбум төгрөгөөр, өнгөрсөн оны мөн үеэсээ 54 хувиар өсч 11.4 их наяд төгрөгт хүрчээ. Үүнээс хувийн хэвшилд олгосон зээл жилийн өмнөхөөс 2273.3  тэрбум төгрөгөөр буюу 57.2 хувиар, иргэдэд олгосон зээл жилийн өмнөхөөс 1679.2 тэрбум төгрөг буюу 49.7 хувиар өссөн байна. Үүнээс үнэ тогтворжуулах хөтөлбөр болон ипотекийн зээлийг хасвал иргэдийн зээлийн жилийн өсөлт 16 хувь, хувийн хэвшлийх 41.1 хувьтай байхаар байна. Ингээд нийт зээлийн үлдэгдлийн 92.3 хувийг хэвийн зээл, 2.5 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 5.2 хувийг чанаргүй зээл эзэлж буй аж.

Зээлийн хүүний тухайд төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн өмнөхөөс 0.1 хувиар өсч, 19.7 хувьтай байгаа аж. Харин валютын зээлийн жигнэсэн дундаж хүү дээрх хугацаанд 2013 оны эхний улирлаас 1.5 хувиар буурч, 12.7 хувь болжээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
dollar abaad hadgalj baigaad zar.
2014-05-06
зочин :
тэр мэдээж шvv дээ тегрег хадгалснаас ногоон хадгалах нь дээр. мен долларын еселт банкны тегрегийн хадгаламжийн хvvгээс ендер юм чинь. энд гайхаад байх зvйл алга
2014-05-06
aagii:
dollar bolgood gertee hadgalsan deeree.yumiig yaj medehev.
2014-05-06
tumuruu:
gollarin hadgalamjig hansh togtvorjitol todorhoi huvatsaand zogsooh.
2014-05-05
irgen:
aj ahuin negjiin hadgalamj ingej ogtsom nemegdej baigaa ni ted ungursun jil ih ashigtai ajillasan gesen ug, esvel mongolbanknaas avsan baga huutei zeelee ariljaanii bankand butsaaj hadgalan mungu huulj baina gesen ug.
2014-05-05