Алтанбулагийн чөлөөт бүс дараа сард нээгдэнэ
Монголын эдийн засгийн хөгжилд томоохон байр суурь эзлэх Алтанбулагийн чөлөөт худалдааны бүс ирэх сарын 22-нд албан ёсоор нээлтээ хийхийг тус бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Уг бүсэд 15-20 мянган хүн байнга амьдрах боломжтой байхаар дэд бүтцээ шийджээ. Гэхдээ эхний ээлжинд хоёр сарын хугацаатай туршилтын үйл ажиллагаа явуулна гэдгийг захирагч нь дуулгасан юм.
ааа
Алтанбулагийн чөлөөт худалдааны төв 500 га талбайтай. Хамгийн анх 87 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулна гэж газар эзэмших гэрээ байгуулсан. Эдгээрээс 28 нь урьдчилсан байдлаар шаардлага хангасан, гэрээг үргэлжлүүлэх боломжтой гэж судалгаагаар тогтоогджээ.
ааа
Монгол Улсын иргэд чөлөөт бүс рүү нэвтрэхдээ гадаад паспорт буюу түүнтэй дүйцэх хэмжээний баримт бичгээр нэвтрэх аж. Харин удаан хугацаанд оршин суух бол бүсийн захирагчийн ажлын албанаас холбогдох хууль эрх зүйн хүрээнд зөвшөөрөл авах ёстой ажээ. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах иргэн болон аж ахуйн нэгжид татварын болоод бусад дэмжлэг үзүүлэхээ төрөөс амлаад байгаа гэнэ.ааа
Харин Алтанбулаг чөлөөт худалдааны бүсийн энэ жилийн төсвийн тухайд нэг тэрбум орчим хөрөнгө төсөвлөснийг цалин хөлс, тээвэр, цахилгаан, ус, засвар үйлчилгээ зэрэг дотоод үйл ажиллагаанд зарцуулах аж.
ааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ