“Соёмбо” толгойд гарсан түймрийг унтраажээ

img

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр “Соёмбо” толгойд түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 16 цаг 14 минутанд иржээ.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 14 дүгээр ангийн гал унтраах тасаг 16 цаг 21 минутанд хүрэлцэн очиж шуурхай ажиллан унтраажээ. Гал 3.5 га орчим газрыг хамарсан бөгөөд зарим уугиж байгаа хэсгийг бүрэн унтраахаар гал сөнөөгчид ажиллаж байна. Гал гарсан шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

behejd:
odoo yuniih n samar baihav dee
2014-05-05
paa :
hureltsen ocij untraasan uu te
2014-05-05
paa :
hureltsen ocij untraasan uu te
2014-05-05
б.буд:
самар түүх ч гэж яваа хүмүүс биз дээ
2014-05-05
хариуцлага:
хонхны баярын аялал архидалт самуурлыг хааж хянахгүй бол учираа мэдэхгүй эргүү гарууд хаана ч гал тавиж мэднэ. худлаа л хөөрсөн юмнууд.
2014-05-05