Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хэлэлцэнэ

img

Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдана. Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас Төрийн ордоны “А” танхимд эхэлж, доорхи асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

бы

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2013.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, төрийн өндөр албан тушаалтан гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хамгаалалтыг түдгэлзүүлэх тухай, хэлэлцэх эсэх/

ы

Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2013.12.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/

ы

Ажлын хэсэг байгуулах тухай;

ы

Бусад /Авлигатай тэмцэх газраас 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн судалгааны дүнг хэлэлцэх, Тээвэр Хөгжлийн Банк болон Инфрастракчер ХХК-ний ирүүлсэн албан тоотыг танилцуулах, ажлын хэсэг байгуулах/.

ы

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд доорхи асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

ы

Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.4.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

ы

Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нар 2014.3.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, агаарын бохирдлын талаар, анхны хэлэлцүүлэг/ тус тус болно.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ