Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт

09.00 цагт “Байгууллагын хөгжил, соёл, тусламжийн чанар” сэдэвт хоёр өдрийн сургалт болно. Уг сургалтад ЭМЯ-ны харьяа 16 байгууллага, хувийн хэвшил, Төмөр замын эмнэлэг, Оргил рашаан сувилал, ТТАХНЭ, Сэргээн засах төв, уламжлалт анагаах ухаан зэрэг нийт 50 гаруй байгууллагын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чанарын албаны дарга, менежерүүд оролцоно.

Монголын Залуучуудын Холбооны төв байранд

10:00 цагт Монголын Залуучуудын Холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, залуучуудын ажилгүйдлыг бууруулахад хамтран ажиллахаар Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.

:

"Залуучуудын соёлын төвд"

11:00 цагт Монголын орчин үеийн амьд хөгжмийн холбооны албан ёсны нээлтийн хэвлэлийн хурал болно. Тус холбоог "Нисванис" хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан санаачлан байгуулжээ.

:

УЕПГ-т

11.30 цагт Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаан болох ба хуралдаанаар “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд УЕПГ, Хууль зүйн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, ЦЕГ, ШШГЕГ-аас аймгуудад 2014 оны 04-р сард хийсэн нэгдсэн шалгалтын дүнг хэлэлцэх бөгөөд энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

:

МҮОНРТВ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд

12.00 цагт Энэтхэгийн Элэг Шилжүүлэх Мэс заслын эмч Намиш Мехта, Хавдар Судлалын Үндэсний төвтэй хамтран ажиллах болсон талаар тус эмнэлэгт Элэг шилжүүлэл мэс засалд орсон хүмүүсийн төлөөөлөл хэвлэлийн бага хурал хийнэ.

.

СБД-ийн 12 дугаар хорооны байранд

14:00 цагт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэд өөрсдөө санаачлан амьдарч буй гудамжаа цэвэр цэмцгэр байлгах үүднээс Эко үйлчлэгчээр ажиллахаар боллоо. Уг ажлын нээлтийн үйл ажиллагаа болно.

.

MN мэдээллийн төвд

11:00 цагт “Алтай ятгыг дуурсгах их ёслол” монголын гайхамшигт өв соёл алтай ятгыг дэлхий дахинд зарлах өдрийн тухай хэвлэлийн хурал болно. Хэвлэлийн хуралд Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, Алтай ятгыг сэргээн нутагшуулагч Д.Ганпүрэв, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Монгол уламжлал академийн ерөнхийлөгч Л.Дашням, Аялал Жуулчлалын Үндэсний Төвийн захирал О.Цоодол, Яруу сэтгэгч нэгдлийн тэргүүн Ж.Лувсандорж нар оролцож мэдээлэл өгнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ