Архигүй төгсөлт, архигүй “Party” зохион байгуулжээ
Хэнтий аймагт хэрэгжүүлж буй “Архигүй Хэнтий” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс санаачлан, аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран “Архигүй орчин-Архигүй төгсөлт” аяныг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-наас ирэх зургаадугаар сарын 1-ний хооронд 45 хоногийн хугацаатай Хэрлэн сумын Ерөнхий боловсролын сургуулиуд, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөх ангийхны дунд зарлан үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа аж.
ы
Аяны нээлтийн арга хэмжээг аймгийн төв талбайдаа зохион байгуулж, төгсөх ангийн нийт 600 орчим сурагч оролцсон байна. Энэ үеэр сурагч хүүхдүүд FLASH MOB бүжиг, мөн “Өсвөр үеийн хүүхдүүд Архигүй Хэнтий хөтөлбөрийг дэмжиж байна” уриан дор бүх нийтийн алхалт зохион байгуулж, дуу хоолойгоо нэгтгэлээ.
ы
Дашрамд дуулгахад, тус аймгийнхан “Архигүй Хэнтий” хөтөлбөрийн хүрээнд "Залуучуудын өдөр-Хөгжлийн эхлэл” аяны хүрээнд “Архигүй “Party” зохион байгуулсан аж. ССАЖ-ын салбарын залуучуудын зөвлөлөөс бүх салбарын залуучуудын дунд зохиосон “Залуусаа спирт үү, спорт уу, бааранд уух уу, зааланд бүжиглэх үү” уриатайгаар “Salsa party”–г архигүйгээр зохион байгуулжээ. Уг арга хэмжээг залуучуудын чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, бүжгийн гайхамшгийг дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан гэнэ.
ы
Энэхүү “Salsa party”-г зохион байгуулахаар Улаанбаатар хотын “UB palace”-ийн хөгжмийн Дижи бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж, Хан Хэнтий чуулгын бүжигчид Salsa бүжгийн уран гайхамшгийг залуучууддаа зааж өгсөн юм байна.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ