Си Жин Пинийг Хойд Солонгост айлчлахыг хүсэв
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун БНХАУ-ын дарга Си Жин Пинийг төрийн айлчлал хийхийг хүссэн тухай www.globalpost.com мэдээллээ. Тэрбээр өчигдөр Хөдөлмөрийн намын ээлжилт чуулганаар “Найрсаг хөрш, эртний түнш, халамжит ах БНХАУ-ын дарга Си Жин Пинийг Хойд Солонгост биечлэн ирж, төрийн айлчлал хийхийг хүсч байна. Саяхан Өмнөд Солонгос АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг хүлээн авч, Хойдод сануулга өгсөн. Бид энэ доромжлолын хариуг барих учиртай” гэж хэлжээ.
6
БНХАУ-ын К омминуст намын хэвлэлийн албанаас “Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун эх орондоо айлчлах урилга явуулсан нь үнэн. Тэгэхдээ Си Жин Пин ямар нэгэн хариу өгөөгүй байна” хэмээн мэдээлсэн байна.
6
Ким Чен Ун 2012 онд төрийн эрхэнд гарсаныхаа дараа NBA-ийн ахмад тамирчин Деннис Родманыг гурван удаа хүлээн авч уулзсанаас хойш ганц ч зочин уриагүй байгаа юм.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ