Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас уриалга гаргажээ
Хүүхэд насны хамгийн дурсгалтай, үүрд сэтгэлд нь хоногшин үлддэг мөчүүдийн нэг нь цэцэрлэг сургуулиа төгсөх тэр л мөчүүд байдаг билээ. Багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд төгсөлтийн баярын үйл ажиллагааг байж болох хамгийн сайн сайхнаар тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсдэг.
Энэхүү үйл ажиллагаа нь хүсээгүй үр дүнг авчирсан тохиолдлууд цөөнгүй гарсаар байна. Бидний амьдралын түвшин, боломж янз бүр бөгөөд, хүсээгүй үр дүнгээс шалтгаалан нүдэндээ гунигтай байхыг та бүхэн ч, бид ч хүсэхгүй байна.
Иймээс төгсөлтийн баярыг зөв зүйтэй, үүрд хадгалагдах ариун дурсамж болгон өөрчлөх боломж бидэнд байна. Дэлхий нийтэд өргөн хэрэглэгддэг, хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдсэн дараах олон сайхан санал санаачлагуудыг сонгон баяраа тэмдэглэн өнгөрүүлэхийг Эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид ТА БҮХЭНД УРИАЛЖ байна.
.
- Сэтгэлийн яриа /энэхүү арга хэмжээ нь анги хамт олноороо хамгийн дурсгалт мөчүүдээ хуваалцан, бие биенээ уучилсан, багш нь шавьдаа захиас сургаалиа хэлсэн халуун дулаан ярилцлага хэлбэрээр явагддаг/
- Захидал бичих /багш шавьдаа сэтгэлийн үгээ бичих, хүүхдүүд аав ээждээ, аав ээж нь хүүхдүүддээ захидал бичдэг энэхүү арга хэмжээ нь олон хүний сайхан дурсамжуудын нэг байсаар байна/
- Ангийн нэрэмжит төгөл байгуулах /байгал дэлхийгээ хайрлах, бусдад үлгэрлэх энэхүү арга хэмжээг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг/
- Өөрсдийн бүтээлээр багшдаа, сургуульдаа, бяцхан дүү нартаа бэлэг барих /хүний гараар бүтсэн зүйл дэлхийн хамгийн үнэ цэнэтэй зүйлүүдийн нэг байсаар байна/
- Ахмад настанд туслах /энэхүү арга хэмжээ цаашдын амьдрал, ажил мэргэжилд нь эерэг нөлөөг үзүүлсэн тухай одоо ч хүмүүс дурсан ярьдаг/
- Үзвэр үзэх /музей, театр, кинотеатр зэрэг нь цагыг хөгжилтэй өнгөрөөх өргөн сонголтын нэг байдаг/
- Эко явган аялал /байгалийн сайханд хамт олноороо аливаа буруу үйлдэлгүй амрах нь хамгийн сайхан дурсамжуудын нэг/
- Автобустай аялал /орон нутгийнхаа дурсгалт газруудын түүхтэй танилцах нь энэ аялалын гол зорилго/
.
Дээрх арга хэмжээг зохион байгуулахдаа:
- Цаг агаарын байдалд тохируулан хувцсаа сонгох,
- Чанарын шаардлага хангасан,эрүүл аюулгүй, хүнс хэрэглэх,
- Автомашины бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах,
- Бие биенээ гомдоох үг хэллэг, үйлдлийг хийхгүй байх,
- Бие биенээ аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах
- Хүүхдийнхээ сурсан мэдсэн зүйлээр бахархах, тэдний эцэг эхчүүдэд нь боловсролын үйлчилгээнд хамрагдсаны үр дүнг танилцуулах
- Сургууль төгсөлтийн баярыг тэмдэглэхдээ хотоос гадагш явахгүй байх, зориулалтын машинд суудлын тоо хэтрүүлэхгүй байх
- Хүүхдүүдийг олноор нь хараа хяналтгүй байлгахгүй байх, урьдчилан сэргийлэхийг эцэг эхчүүдэд сануулах
- Хорт зуршлаас татгалзахыг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас УРИАЛЖ байна.
:
Уг асуудлаар тодруулах бол хэвлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй 70118289 дугаарын утсаар холбогдох боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ