Славянск хотод дөрвөн цэрэг амиа алджээ
Украины зүүн хязгаарын Славянск хотод газардах ёстой байсан Украины армийн нисдэг тэргийг босогчид буудсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Ослын буулт хийсэн нисдэг тэргийг босогчид бүсэлсэн гэж Украины Батлан хамгаалахын яам мэдэгдэв. Засгийн газрын хэрэгжүүлж буй терроризмын эсрэг ажиллагааг эсэргүүцсэн буутай этгээдүүд өчигдөр Украины армийн дөрвөн цэргийг хөнөөж, 30 гаруй хүнийг гэмтээсэн гэж “Ukraine agency” мэдээлэв.
Славянск хотод өрнөж буй эмх замбараагүй байдлын улмаас иргэд дүрвэж эхэлсэн гэж НҮБ-ын хүний эрхийн байгууллага мэдэгдээд “Украины Засгийн газрыг шуурхай ажиллаж, олон мянган иргэнийг аюулгүй газарт шилжүүлэхийг хүссэн” байна. Славянск хотоос гадна Одессад мөн эмх замбараагүй байдал газар авч, мөргөлдөөний улмаас 40 гаруй хүн амиа алдсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ