13 эко үйлчлэгч ажиллана

img

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд өнөөдрөөс  эхлэн эко үйлчлэгч нар ажиллахаар болжээ. 23 гудамж, 11 хэсэг, 2278 өрхтэй тус хороо иргэдийнхээ дундаас 13 хүнийг сонгож, эко үйлчлэгчээр ажиллуулахаар болжээ. Хариуцаж авсан гудамжаа цэвэрлэх үүрэгтэй эко үйлчлэгчид нэг өрх сард 1000 төгрөгийн урамшуулал олгох гэнэ. Нэг гудамжиндаа 75-90 айлтай аж. Харин эко үйлчлэгчийн ажилд хорооны Засаг даргын ажлын алба, ахмадын зөвлөл, урамшуулалт эргүүлийнхэн хяналт тавих юм байна. Хорооны зүгээс эко үйлчлэгч нарыг ажлын үнэмлэх, хувцас, багаж хэрэгсэлээр хангах аж.

өөөө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ