Туркийн дэмжлэгээр шинэ өрөө нээгдлээ
Зам, тээврийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор Турк улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн хөрөнгө оруулалтаар “Хөгжлийн түншлэлийг хөгжүүлэх” төслийн өрөөг нээжээ.
аааа
Энэхүү төслийн өрөөнд Зам, тээврийн салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, нэгдсэн тээврийг хөгжүүлэх, зам тээврийн салбарын тогтвортой хөгжлийн стратеги боловсруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, тээвэр худалдааг хөнгөвчлөх, шинэ санаа гаргах инноваци нэвтрүүлэх чиглэлээр салбарын үйл ажиллагаанд зөвлөмж гаргаж, дэмжлэг үзүүлэх “Think tank” баг болон “Хөгжлийн түншлэлийг хөгжүүлэх" зөвлөх багууд ажиллах юм байна.
ааа
Мөн уг өрөөнд зам, тээврийн яамны “Номын сан” байгуулагдах бөгөөд яамд хоорондын болон газар хоорондын үйл ажиллагааг нэгтгэх, нэгдмэл ойлголтод хүрэх уулзалт зохион байгуулагдаж байх аж.
ааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ