Д.Эрдэнэбат: Засгийн газрыг тогтворгүй болгох хөндлөнгийн өдөөлтөд АН орохгүй

img

АН-ын бүлэг өчигдөр өдөржин хуралдсан.  Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хяналт шалтгалтын тухай хуулийн төслийг хэлэлцээд шуурхай шийдэх хэрэгтэй гэж тус намын бүлэг үзсэн байна. Мөн Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг хэлэлцжээ.   Уг төсөлд  боловсролын чанарт шилжих, мэдлэгт суурилсан бүтээлч хүүхэд, залуучуудыг бий болгох, шинжлэх ухааны үндэслэлтэй шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, иновацид оруулах бүтээлч залуучууд бий болгох, сургалтын чанар стандартад анхаарах зэрэг асуудлыг тусгасан учир дэмжихээр болжээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэлдээ:

4

-Төмөр замын асуудлаар холбогдох байгууллагууд хэлэлцээрүүдээ эрчимжүүлэх тухай яригдсан. Гаднын нутаг дэвсгэрээр эрдэнэс баялгаа тээвэрлэвэл ямар хэмжээгээр, ямар боомтоор тээвэрлэх нь удаашралтай байгааг шүүмжилж, эрчимжүүлэхийг шаардсан. ҮХАА-н сайд Х.Баттулга өргөдлөө өгсөнтэй холбогдуулан Ерөнхий сайдад  уг өргөдлийг хэлэлцээд УИХ-д оруулж ирэх чиглэл өгсөн гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

5

-Эдийн засгийг эрчимжүүлэх асуудалд яамдын орон тоог хумхи сөрөг хүчний санал туссан болов уу?

-Засгийн газар Төсвийн тодотгол оруулж ирсэн. Яамдын асуудлаа хэрхэн оруулж ирэхийг харж байгаа. Манай бүлгийн гишүүд Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт цомхон байх асуудалд өөрчлөлт хийх ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ хугацааны хувьд ямар нөхцөлд ярих  вэ гэдэг нь хүлээгдэж байгаа.

5

-Төмөр замыг ямар царигтай байхаар санал нэгдсэн бэ?

-Өргөн барьсан тогтоолын хүрээнд царигийн асуудлыг УИХ шийднэ.  Бид үүнд цаг хугацаа хүлээхгүй байгаа.

5

-Х.Баттулга сайдын өргөдөлд АН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газраас Х.Баттулга сайдын талаар УИХ-д асуудлаа оруулж ирсэн нөхцөлд АН-ын бүлэг хэлэлцэнэ.

5

-Эдийн засгийн өршөөлийн үзүүлэх болов уу?

-Эдийн засгийн өршөөл гэхээсээ илүү ил тод байдлыг хангах асуудал юм.

5

-Үйлдвэр худалдааны сайдын  хэрэгжүүлж байсан ажлыг өөрөөр нь үргэлжлүүлэн хийлгэх үү, эсвэл?

-Үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт хийгдэж байгаа ажил их байгаа. Гэхдээ Х.Баттулга сайд өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн учраас  Засгийн газар нухацтай авч үзэх хэрэгтэй.

4

-Засгийн газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг АН-ын бүлгийн ихэнх гишүүд дэмжээгүй. Гэхдээ зарим гишүүд нь уг хуулийн төслийг батлах санал өгсөн. Энэ нь АН дотроо хагаралтай, ойлголцолд хүрч чадахгүй байгааг харуулж байна уу?

-Давхар дээлийн асуудлаар АН Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг дэмжих нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Харамсалтай нь эцсийн хэлэлцүүлэг дээр Ерөнхийлөгчийн анхны өргөн барьсан хувилбар 180 градус эргэсэн. Ерөнхийлөгчийн төсөлд зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна гэснийг Ерөнхий сайд болон үндсэн чиг үүргийн яам гэж өөрчлөгдсөн. Энэ хуулийг 2016 оноос мөрдөнө гэж заасан нь 2014 он болж орж ирсэн.   Тийм учраас эцсийн хэлэлцүүлэг дээр  АН Ерөнхийлөгчийн анхны өргөн барьсан төслийг дэмжинэ гэсэн байр сууриа  хатуу илэрхийлсэн гэж ойлгож болно. Засгийн газрыг тогтворгүй болгох хөндлөнгийн өдөөлтөд АН орохгүй гэдгээ илэрхийлсэн. АН хэзээ ч 100 хувийн саналаар асуудал шийдэж байгаагүй. Зарим гишүүд өөр өөрийн үзэл бодлоор байр сууриа илэрхийлснийг АН буруутгахгүй.

5

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

l.tug-d:
dzuun-haraa gej orosoor engej bichdeg um teneg mini
2014-08-16
зочин:
аль эртнээс л тэгмээр дээ амтай болгонтой нийлж ажил хийж байгаа хумуус руугээ дайраад л байцгаасан
2014-05-06
тахиа:
гхэр гавалт тахиан тархит аныг самарч байгаа хүний нэг нөгөөх нь оюундарь гэж хар авгай
2014-05-06
erka:
$ usutuu yah ve
2014-05-06
bi монгол:
жинхэнэ ан-ын муйхар муйхарлагч нөхөр чинь энэ дээ.
2014-05-06
балдан:
эв нэгдэл, тогтвортой байдал гэдэг далбайн доор хуваан идэж, дутуугаа гүйцээж,дундуураа дүүрэгдэгэ болимоор юм. одоогийн ан-ын удирлага гээд байгаа дүнхүү алтанхуяг, нойтон эрдэнэбат, хорчи гончигдорж, зайран батхүү, дүвчин бөө батбаяр, яазуу ганхуяг гэх мэтээс салахгүй бол ан-ын нэр хүнд үйл ажиллагаа урагшилахгүйгээр барахгүй хэзээч босож ирэхгүйгээр сөнөнө.
2014-05-06
mongol:
en pd chaddag yum bna uu. ugsun hariult bolgon ni aldaatai. neg bol dutuu hariulaad neg bol shal uur yum yariad baidag l mal bna shuu dee. albaar ingeed bdag yum uu, esvel iim gajigtai yum uu. ardchilsan nam hezee ch eh oron mini saihan yum avchrahgui yum bna doo. gutarch bna. ireeduigee bugd burheg bolgoloo doo. yana daa, ur hoichis mini.
2014-05-06
l.tug:
dzuun-haraagiin dayagiin huu hol yavnaa, hol yavbuunaa, haya.
2014-05-06
зочин:
уг санаа нь зевее эртнээс нэгдмэл байх байсийм
2014-05-06
l.tug:
tug namirch baina.tug haragdaj baina.tug dognoosoo sallaa..ardchilsan nam menee.yum bodooch..
2014-05-06
зочин:
энэ махан толгой ан-ыг гутааж байна. ан-ынхан дүрмийнхээ дагуу хурлаа хийгээд намын дарга, бүлгийн дарга хоёртойгоо асуудал яриачээ. улс орноор энэ хоёр тоглож дууслаа. энэ хоёрын дээр хөх тэнгэр ч алга байнаа. энэ хоёр ингэж дураараа дургицгаах хэн юм бэ. хаанаас хэнтэнгүүд улс төрд гаргаж ирсэн эх сурвалжтай юм бэ. тэд нар одоо хаана нь явна вэ. энийгээ ан-ынхан нэг иргэж харж судалж үзээчээ.
2014-05-06
жирийн иргэн:
ан-ын нэр хүндийг өөрийн болчимгүй үг, үйлдлээрээ унагаж байгаа хүн дээ.
2014-05-06
zochin:
naad mori unasan tolgoigui zasgaar yahiin odoo.ta nart l heregtei bh. dollar 1800 garchihlaa mahan tolgoi mn oruulj irhiig ni huleeseer btal
2014-05-06
btre:
saikhan khudlaa zaljee
2014-05-06