Лупита “Оскар”-ын шагналаа зарна

img

86 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолоос “12 жилийн боолчлол” уран сайхны киногоороо шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн Кени улсын жүжигчин Лупита Нионго өчигдөр “Queen Latifah” шоунд оролцжээ. Жүжигчин бүсгүй энэ үеэр гардан аваад удаагүй Оскарын шагналаа зарах хүсэлтэйгээ хэлсэн байна.

Тэрбээр “Оскарын шагналдаа хязгааргүй хайртай. Өглөө босоод толинд харахаасаа өмнө Оскараа байна уу үгүй гэдгийг хардаг. Олон хоног гэрээсээ явахаар  бол ээждээ хадгалуулаад л явдаг. Тэгэхдээ би Оскараа зарж, тэр мөнгөнөөс нь энэ ертөнцийг харж чадахгүй бяцхан хүүхдүүдэд хандивлахыг хүсч байна. Яг үнэндээ тэр хүүхдүүд хорвоог хардаг болбол би Оскар авсанаасаа илүү баярлах болно. Миний Оскарыг худалдан авах хүсэлтэй хүмүүс орой ч хамаагүй залгаарай” гэжээ.

Лупита мөн Кени улсын Ерөнхийлөгч Ухуру Кэнятта 35 дээш насны эрчүүдийг олон эхнэртэй болох хуулийн төсөлд гарын үсэг зурсанд харамсч буйгаа илэрхийлж, Кени бүсгүйчүүдийн нэрийн өмнөөс тэмцэхээ сануулжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bobo:
tiim yaduuu yum uu ene huuhen
2014-05-07