Улаанбаатарын марафон ирэх сард болно
Ирэх сарын долооныг нийслэлийн хэмжээнд "автомашингүй өдөр" болгон зарлаж, бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд “Улаанбаатар –Марафон” гүйлтийн тэмцээн зохион байгуулахаар болжээ.
ааа
Улаанбаатар марафон олон улсын тэмцээнд гүйлтээр хичээллэдэг гадаад дотоодын иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид зэрэг нийт 25-30 мянган хүнийг хамруулах аж. Гүйлтийн зорилго нь эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлж, иргэдээ эрүүл амьдрах дадал хэвшилд сурган бие бялдрын болоод оюун санааны цогц хүмүүжил олгоход чиглэгдэж байгаа юм.
аааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ